Хэдхэн хоногийн дараа Запорожье руу хүмүүсээ илгээнэ гэв
2022-08-26 11:19:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 25-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон ОУАЭХА-ийн ерөнхий захирал Гросси нар уулзаж, Запорожье цөмийн цахилгаан станцын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцов.


Уулзалтын дараа Гросси France 24 мэдээллийн сувагт ярилцлага өгчээ.

Тэрээр ярилцлагадаа: Запорожьегийн цөмийн цахилгаан станцын асуудлаарх талуудын "зарчмын чанартай зөвшөөрөл"-ийг миний бие нэгэнт олж мэдэв. Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас уг цөмийн цахилгаан станц руу хүн илгээхийг шаардах талаар хичээн зүтгэх болно гэжээ. Одоогоор Олон улсын атомын эрчим хүчний агентлаг айлчлалд нарийвчлан бэлтгэж байна. Айлчлалын төлөөлөгчид хэдхэн хоногийн дотор уг цөмийн цахилгаан станц руу хөдлөх болно хэмээн тэрээр төсөөлж байгаа ажээ.


Гросси ярилцлагадаа хэлэхдээ, Запорожье бол Европ дахь цөмийн цахилгаан станцуудаас хамгийн том нь бөгөөд одоо тэнд үнэхээр бодит аюул нүүрлээд байгаа гэжээ.