"Хятад Оросын видео дүрс бичлэгийн солилцооны арга хэмжээ" Бээжинд нээлтээ хийв
2022-08-26 20:16:09
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 26-нд, Хятадын Төв радио телевиз, ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан "Хятад Оросын видео дүрс бичлэгийн солилцооны арга хэмжээ"-ний нээлтийн ёслол Бээжинд боллоо.

ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Иванович Денисов, Хятадын Төв радио телевизийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэнь Хайшюн, Оросын үндэсний радио телевизийн компанийн ерөнхий захирал Добродеев нар арга хэмжээнд оролцсон бөгөөд онлайн болон офлайн хэлбэрээр үйл ажиллагааг эхлүүлжээ.

Оросын үндэсний радио телевизийн компанийн дэд захирал Кондрасов видеогоор хэлсэн үгэндээ, энэ арга хэмжээ нь хоёр орны хэвлэл мэдээллийн олон салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулна. Солилцоогоор дамжуулан, Оросын ард түмэн ХКН-ын 20 дугаар их хурал зэрэг Хятадад болж буй томоохон үйл явдлыг ойлгож боломжтой юм гэжээ.

"Хятад-Оросын видео дүрс бичлэгийн солилцооны арга хэмжээ"-ний нээлтийн дараа, ОХУ-аас Хятадад суугаа элчин сайдын яам шагнал гардуулах ёслол зохион явуулж, Шэнь Хайшюнд Оросын "Найрамдал одон"-г олгожээ. Элчин сайд Денисов ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг уншин дуулгасан бөгөөд ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс Хятадын Төв радио телевизийн даргад одон, үнэмлэхийг гардуулж, Орос Хятадын соёлын солилцоо, хоёр орны ард түмний найрамдлыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ.