Бензин хөдөлгүүртэй автомашиныг хориглоно
2022-08-26 11:26:07
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Калифорнийн Агаарын нөөцийн зөвлөл (CARB) 2035 онд бензинээр ажилладаг шинэ автомашин худалдахыг хориглох тухай шинэ журам батлах санал хураав.


Шинэ журмын дагуу утаа ялгаруулдаггүй анхны автомашины борлуулалтын квотыг жил ирэх тусам нэмэгдүүлж, 2026 он гэхэд Калифорнид зарагдах шинэ автомашин, жийп болон жижиг пикапуудын борлуулалтыг 35 хувьд хүргэх ёстой ажээ.

2028 онд үүнийг 51 хувь, 2030 онд 68 хувь, 2035 онд 100 хувьд хүргэж, журамд заасан квотын дагуу утаа ялгаруулахгүй тээврийн хэрэгслийн 20 хувь нь залгууртай холимог хөдөлгүүр бүхий автомашин байлгахаар төлөвлөжээ.