Оросын умард флот цэргийн сургуулилтаа дуусгав
2022-08-27 15:19:52
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын умард флот мөн өдөр мэдэгдэхдээ, флотын усан онгоц болон шумбагч онгоцны нэгдсэн агаарын хүчин Баренцын тэнгисийн болон Арктикийн арлуудын эрэг дагуух сургуулилтаа дуусгаад цэргийн бааздаа буцаж ирэв. Тус сургуулилтын үеэр оролцогч армиуд 30 орчим удаа амьд зэвсгийн сургуулилт хийсэн байна.

Сургуулилтад флотын нийт 10 гаруй том оврын байлдааны хөлөг оролцсон гэж эх сурвалжид мэдээлжээ. Сургуулилалтын үеэр хоёр далавчит пуужин, хэд хэдэн торпедо болон агаарын сэргийлэлтийн пуужингийн туршилт зэрэг нийт 30 орчим удаагийн амьд зэвсгийн сургуулилт хийсэн гэж Оросын хойд флот мэдэгдсэн байна.

8-р сарын 17-нд эхэлсэн сургуулилт нь Арктикийн хурцадмал байдлыг намдаах зорилготой бөгөөд гол үүрэг нь Баренцын тэнгис дэх дайсны хүчнээс хамгаалах, өндөр өргөргөөс нэвтэрсэн дайсныг няцаах явдал юм гэж Оросын хойд флот мэдэгдэв.