Европын холбоо Пакистанд хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлнэ
2022-08-27 17:03:07
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны хүчтэй үерийн гамшигтай холбогдуулан Европын холбоо 26-ны өдөр Пакистанд 1.8 сая еврогийн хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлэхээр шийдэж, гамшигт нэрвэгдсэн ард түмэнтэй бэрхшээлийг үргэлжлэн хамт даван туулахаа мэдэгджээ.

Европын холбооны комиссоос мөн өдөр нийтэлсэн мэдэгдлийн дагуу, Пакистан дахь орон нутгийн түншүүддээ буюу өмнөд Синд муж, баруун өмнөд Белужистан муж, баруун хойд Хайбер-Паштун муж, зүүн Пенжаб муж зэрэг гамшгийн хүнд бүсийн оршин суугчдад 1.8 сая евро хандивлах бөгөөд эдгээр хандивын дагуу тусламжийн сан босгох, хоол хүнс, цэвэр ус, гамшгийн үед хоргодох байр болон бусад амьжиргааны материалаар хангахаас гадна эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, 6-р сарын дундуур Пакистанд олон хоног үргэлжилсэн аадар бороо үерийн гамшиг үүсгэснээс хойш Европын холбоо Белужистаны гамшигт нэрвэгдсэн иргэдэд 350 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд дээрх 1.8 сая еврогийн хүмүүнлэгийн нэмэлт тусламжийг багтаавал нийт 2 сая еврогийн хандив үзүүлж байгаа болно.

Европын Комиссын Хямралын асуудал эрхэлсэн төлөөлөгч Ленарчич мэдэгдэлдээ, ЕХ Пакистаны гамшгийн байдалд үнэлгээ хийсээр байна. Үерийн улмаас 1 сая гаруй хүн орон гэргүй болох магадлалтай тул хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна гэжээ.