Цөмийн асуудлаарх чуулган үр дүнгүй өндөрлөжээ
2022-08-28 16:19:04
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 26-нд “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний арав дахь хэлэлцүүлгийн бага хурал өндөрлөв. Хэлэлцүүлгийн үер санал зөрөлдөөн ихтэй байсны улмаас чуулганы үр дүнгийн баримт бичиг батлагдаагүй аж. 

“Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний арав дахь хэлэлцүүлгийн бага хурлын хаалтыг уг нь мөн өдрийн 15 цагт явгадуулахаар товлож байсан ч үр дүнгийн баримт бичгийн төслийн талаар улс орнууд зөвшилцөөд хүрээгүйн улмаас  хурлыг хойшлуулж, үр дүнгийн баримт бичгийн төслийн талаар зөвшилцөн байна. Дөрвөн цаг хойшлуулсны дараа бага хурлын ерөнхийлөгч Густаво Зловинен,  нэг гишүүн орон уг төсөлд эсэргүүцэх санал өгсөн тул үр дүнгийн баримт бичгийг баталж чадаагүй гэж мэдэгджээ. 

Үр дүнгийн баримт бичигт Украины мөргөлдөөнтэй холбоотой агуулгыг тусгасан тул ОХУ уг төслийг эсэргүүцсэн гэх мэдээлэл бий.“Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний аравдугаар хэлэлцүүлгийн бага хурлын үр дүнгийн баримт бичгийг 191 гишүүн орон санал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр хүчинтэй болох юм байна.