Шиньжяны арван жил: Дэд бүтцийн хөгжил
2022-08-28 15:40:44
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 27-нд Шиньжянд болсон "Хятадын арван жил • Шиньжян" сэдэвт хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр, Шиньжян дэд бүтэц, мэдээлэл холбоог тасралтгүй сайжруулж, олон улсын тээврийн 118 замыг нээсэн нь нийт Хятадын хэмжээнд 1/3 хувийг эзэлж байна. Шиньжян-Европыг холбосон хурдны зам бүрэн холбогдож, Казахстантай холбогдох хоёр дахь төмөр зам ашиглалтад орж, авто зам, төмөр зам, иргэний агаарын тээвэр, шугам хоолойн сүлжээ, мэдээлэл холбооны "тав нэгдэл" гэгдэх дэд бүтцийн системийг үндсэндээ байгуулжээ.

Өдгөө Шиньжян "Бүс ба зам" дагуух улс орнуудтай эдийн засаг худалдааны солилцоо хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 25 улс орон, олон улсын байгууллагатай 21 хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 176 улс орон, бүс нутагтай эдийн засаг худалдааны хэлхээ холбоотой болж, олон улсын 45 хоттой найрсаг холбоо тогтоожээ. Гадаадын хөрөнгө оруулалт 60 гаруй улс орон, бүс нутгийг хамарч, хилийн чанадад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 4 парк байгуулав. Хятад-Ази-Европын 6 удаагийн үзэсгэлэн, Шиньжяны бараа бүтээгдэхүүний 43 удаагийн яармаг зохион байгуулсан. Юанийн хил дамнасан төлбөр тооцоо нь 113 улс орон, бүс нутгийг хамарч, нийт 329 тэрбум 300 сая юанийн орлого нэмэрлэв. Энэ оны эхний хагаст Шиньжяны гадаад худалдааны импорт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.1 хувиар нэмэгдэж, гадаад хөрөнгийн бодит ашиглалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 291 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Шиньжян нь Өрөмчийн олон улсын хуурай боомтын бүс, Кашкарын болон Хоргосын эдийн засгийн хөгжлийн бүс, боомтын эдийн засгийн бүс зэрэг бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, 20 боомтоос 17 нь тогтмол ажиллагаатай байна.