Ливийн нийслэл Триполи хотод мөргөлдөөний улмаас 23 хүн амиа алджээ
2022-08-28 17:08:22
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ливийн Үндэсний эв нэгдлийн засгийн газрын Эрүүл мэндийн яам 27-ны өдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ, Ливийн нийслэл Триполи хотод болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 23 хүн амиа алдаж, 140 хүн шархадсан гэжээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, 26-ны орой Ливийн үндэсний эв нэгдлийн засгийн газар болон Үндэсний конгрессын зэвсэгт хүчин Триполи хотын олон  дүүрэгт  мөргөлдөөн үүсгэсэн байна. Мөргөлдөөний үеэр Триполи хотын зарим улсын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд халдлагад өртсөн гэж Ливийн Үндэсний зөвшилцлийн засгийн газрын эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

Ливи дэх НҮБ-ын дэмжлэг үзүүлэх төлөөлөгчийн газар 27-нд цахим хуудсандаа, Триполи дахь мөргөлдөөнд анхаарал хандуулж байгаагаа  илэрхийлээд Ливийн мөргөлдөөнд оролцогч талууд дайсагналаа нэн даруй зогсоож, эгэл жирийн иргэд болон тэдний өмч хөрөнгийг хамгаалах үүргээ гүйцэтгэхийг уриалсан байна.