Алжир болон Франц түншлэлийн харилцаагаа сэргээв
2022-08-28 17:11:16
Share
Share this with Close
youtube WeChat

Алжирын ерөнхийлөгч Теббун болон Францын ерөнхийлөгч Макрон нар 27-ны өдөр Алжирын нийслэл Алжир хотод "Түншлэлийн харилцааг сэргээх тухай Алжирын тунхаг"-т гарын үсэг зурж, харилцан итгэлцэлд суурилсан стратегийн харилцаа байгуулж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээхээ амлав.

Алжирын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хоёр талын гарын үсэг зурсан уг тунхаглал нь залуучууд ба ирээдүйд чиглэсэн бөгөөд улс төрийн яриа хэлцэл, түүх, хүмүүнлэгийн солилцоо, эдийн засаг, эрчим хүчний бүтцийн шинэчлэл зэрэгт  чиглэж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн болон дэлхийн шинэ сорилтуудыг даван туулахын тулд хоёр орны хамтын ажиллагааны үндэс суурийг тавих зорилготой гэжээ.

Түүнчлэн хоёр улс шинжлэх ухаан, эрүүл мэнд, дээд боловсрол зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

Макрон 25-нд Алжирт хүрэлцэн очиж, тус оронд хийх гурван өдрийн айлчлалаа эхлүүлэв. Хоёр орны ерөнхийлөгч нар 25-ны өдөр хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг сэргээхээр тохиролцсон бөгөөд 26-нд Алжир улс тусгаар тогтнолоо олсноос хойших хоёр орны ерөнхийлөгчийн түвшний аюулгүй байдлын асуудлаарх анхны уулзалтыг хийжээ.