Францын цахилгаан эрчим хүчний үнэ огцом өсөв
2022-08-28 16:54:11
Share
Share this with Close
youtube WeChat

Францын цахилгаан эрчим хүчний үнэ дээд цэгтээ хүрсэн тухай Францын Пресс агентлаг мэдээллээ.  Мөн өдрийн төлбөр тооцоонд, 2023 оны цахилгаан эрчим хүчний бөөнөөр худалдан авах үнэ нэг мегаватт/цаг нь 1000 еврог давсан нь өнгөрсөн оны мөн үеийн 85 орчим евротой харьцуулахад 11 дахин өссөн үзүүлэлт болжээ. 

Цахилгаан эрчим хүчний үнэ огцом өссөн нь олон шалтгаан бий. Түүний нэг нь, Орос, Украины зөрчилдөөн эрчим хүчний зах зээлийг нөлөөлж, цахилгааны үнийг өсгөсөн. Нөгөөтэйгүүр Франц цөмийн эрчим хүчний томоохон орон боловч энэ жил тус орны цөмийн реакторууд зэвэрснээс болж олон цөмийн реакторуудыг хааж, улмаар Францын цөмийн эрчим хүчний нийлүүлэлт багассан болно.