Колумб, Венесуэл дипломат харилцаагаа сэргээхийг хичээж байна
2022-08-29 16:10:15
Share
Share this with Close
youtube WeChat

Колумбын засгийн газрын томилолтоор  Венесуэлд шинээр суух  Элчин сайд Армандо Бенедетт энэ сарын 26-нд Венесуэлийн нийслэл Каракас хотод очиж Венесуэлийн Гадаад хэргийн яамны албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байна. Энэхүү  айлчлалын үеэр тэрээр Венесуэлийн засгийн газарт итгэмжлэх жуух бичгээ өргөн барих бөгөөд энэ нь Колумб, Венесуэлийн хооронд гурван жил тасалдсан дипломат харилцааг дахин хэвийн болгохоор зорьж байгаагийн нотолгоо юм. 

Армандо Бенедетт хэлэхдээ, “Миний тэргүүлэх үүрэг, ажлын зорилт нь Колумб Венесуэл хоорондын  харилцааг сэргээх явдал бөгөөд хоёр орны ард иргэдийн хооронд бизнес, аялал жуулчлал, хил дамнасан  аяллыг хэвийн болгохыг төлөө ажиллах болно” гэжээ.

Саяхан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Колумбид суух шинэ Элчин сайдаа томилсон юм. Тэрээр мөн хоёр орны хилийн бүс нутагт худалдааны бүс байгуулж,  бүс нутгийн худалдааг хөгжүүлэхийг уриалсан байна. 

2019 оны хоёрдугаар  сарын 23-нд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэл  Колумбитай дипломат харилцаа болон улс төрийн харилцаагаа тасалснаа мэдэгдсэн бөгөөд  Венесуэлд суугаа Колумбын дипломатуудыг  24 цагийн дотор тус улсаас гарахыг шаардсан билээ.