Америк Афганистаны асуудлаар санал асуулга явуулав
2022-08-29 16:54:55
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны наймдугаар сард Америкийн арми Афганистанаас цэргээ татаж, Кабулын нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүсгэж дэлхий нийтийг цочирдуулж байсан юм.

Америкийн арми Афганистанаас цэргээ татсаны нэг жилийн ойг тохиолдуулан CGTN Хятадын Ардын их сургуультай хамтран Афганистан зэрэг 24 оронд санал асуулга явуулахад Афганистаны санал асуулгад оролцогсдын 80 хувь нь Афганистаны дайн АНУ-ын нэр хүндийг унагасан гэж үзжээ. Мөн нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн 80.4 хувь нь терроризмын эсрэг нэрээр хийсэн энэхүү дайн нь "Эсэргүүцэх тусмаа эсрэг үүрэг гүйцэтгэсэн" хэмээн үзжээ.

Санал асуулгад оролцсон Афганистаны иргэдийн 78.2 хувь нь "АНУ терроризмын эсрэг нэрийн дор тусгаар тогтносон улс орны засгийн газрыг унагахаар оролдсон нь туйлын буруу" гэж үзсэн бол санал асуулгад оролцсон нийт иргэдийн 62.4 хувь нь ижил байр суурьтай байжээ.

Н.Пүрэвжав