Татаал голын эрэг дагуух соёлын өв
2022-08-29 16:27:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын биет бус соёлын өвийн долоо дахь экспо наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Жинань хотод боллоо. Их татаал гол дагуух биет бус соёлын өвийн үзэсгэлэнд алдарт Жинтайланий шаазан урлал, Юй Ёогийн цэнхэр шаазан, Ү Чиогийн цирк зэрэг эрэг дагуух муж, хотуудын биет бус соёлын өвийн онцлог үзмэрийг үзүүлж, татаал голын соёл, биет бус соёлын өв, орчин үеийн амьдрал хоорондох нягт уялдаа холбоог харуулсан юм. Үүгээр дамжуулж үзэгчдэд Хятадын уламжлалт соёлын хамгаалалт ба өв залгамжлалын үйл ажиллагаатай танилцах боломжийг олгожээ.

Их татаал гол нь 2700 километр урттай дэлхийн хамгийн урт суваг бөгөөд 2500 гаруй жилийн түүхтэй. Энэ нь Хятадын Бээжин, Жэжянь зэрэг найман муж хотыг дамжин өнгөрч, Хятадын хойд болон өмнөд нутгийн эдийн засаг, соёл хөгжил, солилцоонд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. 2014 онд энэхүү их татаал голыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ.

Их татаал голын биет бус соёлын өвөөр дамжуулан эрэг дагуух нутгуудын биет бус соёлын өвийн төслүүдийг ойлгохоос гадна нутаг нутгийн ёс заншилтай танилцах боломжтой юм.