Олон улсын бизнесийн орчныг бүрдүүлнэ
2022-08-30 10:50:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн арав дахь удаагийн “Удирдлагын үйл ажиллагааг оновчтой болгож, зохицуулалтыг шинэчлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг үр ашигтай болгон, тав тухтай орчныг бүрдүүлэх” өөрчлөлтүүдийг гүнзгийрүүлэх тухай теле хуралд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян чухал үг хэлсэн байна. 

Ли Кэчян онцлохдоо, он гарснаас хойш ээдрээ будлиантай хүнд нөхцөл дор бид тогтвортой хөгжлийг ахиулсаар ирсэн. Нэг талаар бид төсөв, мөнгөний  бодлогыг хэрэгжүүлж макро хяналтыг нэмэгдүүлсэн. Нөгөө талаар  удирдлагын үйл ажиллагааг оновчтой болгож, зохицуулалтыг шинэчлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг үр ашигтай болгон, тав тухтай орчныг бүрдүүлэх өөрчлөлтүүдийг гүнзгийрүүлсэн гэжээ.