Америк олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлага хүлээх ёстой
2022-08-30 20:22:09
Share
Share this with Close
youtube WeChat

Тун саяхан CGTN судалгааны төвөөс дэлхийн 24 оронд явуулсан санал асуулгад оролцогчдын 80 орчим хувь нь Афганистан дахь дайныг АНУ-ын бүтэлгүйтэл гэж үзсэн байна.  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа дээрх үгийг хэлсэн юм.  Тэрээр хэлэхдээ, уг санал асуулга нь маш их төлөөлөх чанартай бөгөөд Афганистанд 20 жил үргэлжилсэн дайны талаарх Афганистаны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн үнэн зөв байр суурийг илэрхийлсэн гэжээ. 

Жао Лижянь хэлэхдээ, өнөөдөр АНУ Афганистанаас армиа татсаны нэг жилийн ой тохиож байна.  АНУ Афганистаны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дуу хоолойд нухацтай хандаж, Афганистаны төв банкны хөрөнгийг нэн даруй эргүүлэн өгч, Афганистаны ард түмэнд учруулсан "шарх сорви" -ийг бодит үйлдлээрээ эдгээж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэжээ.