Дэлхийн хамгийн баян орон хамгийн ядуу орныг дээрэмдэж байна
2022-08-30 20:00:50
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 30-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, арав гаруй жил үргэлжилсэн Сирийн хямрал нь Сирийн ард түмэнд ноцтой хүмүүнлэгийн хямрал учруулж байгаа нөхцөлд АНУ-ын Сирийг дээрэмдэх үйл ажиллагааны цар хүрээ хүмүүсийг цочирдуулсаар байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 29-ний өдөр Сирийн ГХЯ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн зөвлөлийн ээлжит дарга нарт захидал илгээж, 2011 онд Сирийн дайн эхэлснээс энэ оны 6-р сар хүртэл, АНУ-ын хууль бусаар Сирид байрлаж буй цэргүүд, террорист байгууллагууд, АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчин Сирид хулгай жилгий, эвдэж сүйтгэх ажиллагаа үйлдсэний улмаас Сирийн газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын салбарт 107.1 тэрбум ам долларын хохирол учруулжээ. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, дэлхийн хамгийн баян орон хамгийн ядуу орны нэгийг дээрэмдэж байгаа нь хамгийн том шударга бус явдал юм гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, АНУ Сирид "өнгөт хувьсгал" хийх гэж Сирийн хямралд хөндлөнгөөс оролцож, Сири руу цэргийн оролцоо хийж, Сирид эгэл жирийн номхон иргэдийн амь нас, асар их хэмжээний эд хөрөнгийн гарз хохирол учруулсан бөгөөд үүний улмаас 12 сая гаруй хүн гэр оронгүй болсон. Өнөөдөр АНУ-ын арми Сирийн газрын тос, байгалийн зэрэг үндэсний нөөцөд хяналт тавьсаар байна гэжээ.