Афганистанд болсон эмгэнэлт явдал дахин давтагдах ёсгүй
2022-08-30 16:14:30
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. Наймдугаар сарын 29-нд  БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь Аюулгүйн зөвлөлийн Афганистаны асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцох үедээ, "Өнгөрсөн 20 жилд гадаадын цэрэг арми Афганистанд бүтэлгүйтсэн нь цэргийн хөндлөнгийн оролцоо, эрх мэдлийн улс төр нь зөв зам биш, гаднын загвар, ардчилсан шинэчлэл нь хүний сэтгэлийг олохгүй, Афганистанд болсон эмгэнэлт явдал дахин давтагдах ёсгүй гэдгийг дахин харуулж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Гадаадын орнууд цэргээ татах нь хариуцлагаас мултарч буй явдал биш харин тунгаан бодох, засаж залруулахын эхлэл хэмээн Хятад улс онцолсоор ирсэн. Холбогдох орнууд асуудлыг эргэцүүлж, алдаагаа даруй засаж залруулах ёстой. Харин мөрөө хавчаад явчхаж болохгүй. Харамсалтай нь холбогдох орнууд хариуцлагаа ухамсарлахын оронд хөгжлийн тусламжаа зогсоон, Афганистаны хөрөнгийг царцааж, улс төрийн хориг тавьж ганцаардуулах арга хэмжээ авч байна. Энэ нь хариуцлагаас зугтан, Афганистаны ард иргэдийг орхиж байгаа явдал бөгөөд алдаагаа давтаж, Афганистаны иргэдийн зовлонг улам хүндрүүлж буй явдал юм" гэжээ.

Жан Жюнь хэлэхдээ, Афганистаны түр засгийн газар тогтвортой, эрүүл, хүртээмжтэй дотоод гадаад бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг идэвхтэй баталгаажуулан сайжруулж, терроризмтой хатуу тэмцэж, хөрш орнууд болон улс орнуудтай эв найртай харьцахыг Хятадын тал хүсэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны сэргээн босголт, төрийн үйлчилгээ, зах зээлийн сэргэлтийг дэмжих, бүс нутаг, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дэмжиж, Афганистаны түр засгийн газартай харилцаа холбоогоо бэхжүүлэх ёстой гэжээ.

Н.Пүрэвжав