Хятадын Хөдөө аж ахуйн банк их хэмжээний зээл гаргажээ
2022-08-30 10:44:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Хөдөө аж ахуйн банкнаас энэ сарын 29-нд нийтэлсэн  2022 оны дунд үеийн  ажлын тайлангаас харахад, оны эхний хагаст тус банканд 1.6 их наяд юанийн  зээл шинээр нэмэгджээ. Зургадугаар сарын эцэс гэхэд, уг  банкны  юанийн төрөл бүрийн  зээлийн үлдэгдэл 18.3 их наяд юаньд хүрсэн нь оны эхэн үеийнхээс 9.6 хувиар өссөн байна. 

Оны эхний хагаст Хятадын Хөдөө аж ахуйн банкны шинээр нэмэгдсэн  зээлийг  голчлон томоохон төслүүд, үйлдвэрлэл, технологийн шинэчлэл, ногоон хөгжил зэрэг гол салбарт санхүүжүүлэх болно. Оны эхний хагаст томоохон төслийн зээл 404 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 67 тэрбум 100 сая юаниар нэмэгджээ. Мөн зургадугаар сарын эцсийн байдлаар, үйлдвэрлэлийн зээлийн үлдэгдэл 2.1 их наяд юанийг давсан бөгөөд  оны эхэн үеийнхээс 24,5 хувиар  өссөн байна. 

Хөдөө аж ахуйн банк нь "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид"-ын ажилд анхаарлаа хандуулсан байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар, уг банкны саяны зэрэглэлийн  зээлийн үлдэгдэл 6.9 их наяд юанийг давсан бол  хөдөө аж ахуйтай холбоотой зээлийн үлдэгдэл 5.3 их наяд юаньд хүрчээ.