Шинжээчдийн баг Украинд ажиллаж эхлэв
2022-08-31 10:40:40
Share
Share this with Close
youtube WeChat

 

Синьхуа агентлагийн мэдээ. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн баг Киевт хүрэлцэн ирсэн хэмээн Украины Эрчим хүчний яам мэдээлжээ. Аюулгүй байдлын үүднээс Украины тал шинжээчдийн багийн маршрутыг нийтэд мэдээлээгүй байна. Наймдугаар сарын 30-ны үүрээр Украины ерөнхийлөгч В.Зеленский Францын ерөнхийлөгч Эмманюэль Макронтой утсаар ярьж, хоёр тал шинжээчдийн багийн Украинд ажиллах маршрут, арын үйлчилгээг хангах, аюулгүйн асуудлаар санал бодлоо солилцжээ. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шинжээчдийн баг Запорожье дахь цөмийн цахилгаан станцад дөрвөн өдөр ажиллах аж.

Наймдугаар сарын 29-нд, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "Россия-24" телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр хэлэхдээ, ОУАЭХА-гийн шинжээчдийн багийн Запорожьегийн цөмийн цахилгаан станцад ажилласны дараа гаргасан дүгнэлт нь бодитой, улс төрийн өнгө аясгүй байна гэдэгт Оросын тал найдаж байна гэжээ. Шинжээчдийн багийн дүгнэлтийг бодит байдалд үндэслэсэн байх ёстой хэмээн Оросын тал үзэж байна. Запорожьегийн цөмийн цахилгаан станцын асуудалд хариуцлагатай хандахыг ОХУ барууны орнууд болон Украинд хандан уриалжээ.

Н.Пүрэвжав