Хятадын наймдугаар сарын PMI-ыг зарлалаа
2022-08-31 16:17:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик болон худалдан авалтын холбоо, Үндэсний статистикийн газрын  Үйлчилгээний салбарын судалгааны төвөөс өнөөдөр Хятадын наймдугаар сарын PMI /Худалдан авалтын менежерүүдийн индекс/-ийг нийтэллээ.

Наймдугаар  сард Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 49.4 хувьтай буюу өмнөх сараасаа 0.4 нэгжээр өссөн нь эдийн засгийн үйл ажиллагаа тогтворжих хандлагатай болсныг илэрхийлж байна. 

Хятадын Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах статистикч Жао Чинхэ хэлэхдээ, судалгаанд хамрагдсан 21 салбарын 12-ынх нь худалдан авалтын менежерүүдийн индекс өмнөх сарынхаас тодорхой хэмжээгээр сэргэсэн байна.

Наймдугаар сард  хэт халуун өдрүүд үргэлжлэхийн зэрэгцээ цар тахлын улмаас зарим бүс нутгийн  үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон ч дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ дуу дуугаа аван сэргэснээр боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийн орчин сайжирч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч тогтворжих хандлагатай болжээ.