Хятадын онцгой байдлын бүтцийн өөрчлөлт үр өгөөжөө өгч эхлэв
2022-08-31 11:05:09
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 30-ны үдээс өмнө Хятадын Онцгой байдлын яамны дэд сайд Жөү Шюэвэнь хэвлэлийн бага хурал хийлгэж Хятад улс гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, эрсдэлийг бууруулах механизмаа шинэчилж, гамшгийн менежерийг сайжруулан, хамгаалалтын арга техник, чадамжаа нэмэгдүүлсэн талаараа зарлалаа.

Хятадын онцгой байдлын яам бүс нутгуудад үндэсний зэрэглэлийн авран туслах зургаан төв байгуулж, яаралтай тусламжийг шуурхай хүргэх чадавхаа дээшлүүлэн, гэнэтийн осол гамшгийн үед зарцуулах 3 тэрбум шахам юанийн нөөцийг байршуулж, том хэмжээний гамшгийн оргил ачааллыг даван туулах материалын хангамжийг бий болгосноо мэдэгдлээ.

Тоо бүртгэлээс үзвэл, 2018-2021 оны хооронд Хятад улсад гамшгийн улмаас нас барж, сураггүй болсон хүний тоо, эвдэрч нурсан байшин барилгын тоо болон эдийн засгийн шууд хохирлын ДНБ-д эзлэх хувь нь өөрчлөлт хийхээс өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад 51.6, 73, 44 хувиар тус тус буурчээ. Эдгээр үзүүлэлтүүд нь Хятад улс гамшгаас урьдчилан сэргийлэх, авран туслах, эрсдэлийг бууруулах бүтцэдээ өөрчлөлт хийсний үр шим гэдгийг дэд сайд онцолжээ.

Н.Пүрэвжав