ОУОХ-ны дарга ХТРТ-д баяр хүргэв
2022-08-31 21:43:24
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах энэ сарын 30-ны өдөр Хятадын төв радио телевизэд захидал илгээж, тус байгууллага 2024 оны Парисын олимпийн наадмыг дэмжиж хамтран ажиллах болсонд баяр хүргэв.

Томас Бах Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнд бичсэн хувийн захидалдаа, тус радио телевиз болон Олимпын өргөн нэвтрүүлгийн алба (OBS) 2024 оны Парисын олимпыг зохион байгуулахад текникийн салбарт үргэлжлэн хамтрах болсныг сонсоход таатай байна гэжээ. Хятадын төв радио телевиз агаарын теннис, гимнастик, авиралт, ширээний теннис зэрэг олимпийн дөрвөн төрөлд зориулсан шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцан ажиллах юм. Технологийн дэвшлээр манлайлан энэхүү амжилтад хүрсэн тус хамт олонд чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ олимпын наадмыг байнга дэмжиж ирсэн захирал Шэн Хайшюн болон Хятадын төв радио телевизийн багт амжилт хүсчээ. Тэрээр мөн Хятадын төв радио телевиз нь мэдээллийн болоод технологийн давуу талыг нэгэнт бий болгосны дээр мэргэжлийн ур чадвараараа салбараа түүчээлж, олимпын наадмыг шууд дамжуулах, ОУОХ-д туслан олимпыг дэлхийн үзэгчдийн хүртээл болгоход ихээхэн хувь нэмэр оруулсаныг ч онцолжээ.