"Дорно 2022" цэргийн сургуулилт эхлэв
2022-09-01 11:03:58
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 31-ний үдээс өмнө "Дорно 2022" олон улсын цэргийн сургуулилт ОХУ-ын Приморийн хязгаар дахь Сергеевскийн баазад нээлтээ хийлээ. Цэргийн хамтарсан сургуулилтад Хятад, Монгол, Алжир, Энэтхэг, Беларусь, Тажикистан зэрэг орон оролцож байна.

Тус арга хэмжээний гол зорилго нь оролцогч орнуудын цэрэг армийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, талуудын стратегийн харилцааны түвшинг дээшүүлэх, аюулгүй байдлыг хангах явдал юм.

"Дорно 2022" цэргийн сургуулилт нь Оросын армийн стратегийн дөрвөн том сургуулилтын нэг бөгөөд тухайн салбарт чухал байр суурийг эзэлдэг. Цэргийн сургуулилт есдүгээр сарын 7-ныг хүртэл Оросын армийн зүүн бүсийн хэд хэдэн сургалтын бааз болон холбогдох тэнгисийн бүсэд зохиогдож,  50 мянга гаруй цэргийн албан хаагч, 5000 гаруй техник хэрэглэл оролцох юм.

Н.Пүрэвжав