Муугаас муу модноос хөө
2022-09-01 22:03:52
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нд, Афганистанаас цэргээ бүрэн татан гарахын өмнөх өдөр АНУ-ын арми хэт даврагч бүлэглэлтэй тэмцэж байна гэсэн нэрээр Афганистанд агаараас цохилт өгсний улмаар 10 эгэл жирийн иргэн, түүний дотор долоон хүүхэд амиа алдсаны хамгийн бага нь дөнгөж хоёрхон настай байв.

Нэг жилийн дараах мөн өдөр Иракийн нийслэл Багдад хот руу хүчтэй мөргөлдөөн үүсгэж, дор хаяж 30 хүний аминд хүрч, олон зуун хүн шархадсан юм. Тэр ч байтугай АНУ-ын армийн хамгаалалтад байдаг “Ногоон бүс” хүртэл пуужингийн цохилтод өртжээ. Энэ нь Иракийн хувьд илүү аюултай үе шатыг эхлүүлж буйг харуулж байна гэж “Нью Йорк Таймс” мэдээлжээ.

Афганистанаас Ирак хүртэл АНУ-ын зэвсэг хэрэглэн байгуулсан "ардчилсан загвар" нь: "Америк маягийн ардчилал" нь хүрсэн газар болгонд хор тарьж, эгэл номхон иргэд хохирч, олон тооны дүрвэгсэд бий болгосон эмгэнэлт хэрэг үйлдсэнийг харуулж байна.

2005 онд Иракт "Америк маягийн ардчилал"-ын сонгууль явуулснаас хойш, засгийн газар амжилттай бүрдэж чадаагүй юм. Өнгөрсөн оны аравдугаар сард Иракт шинэ ээлжийн Үндэсний хурлын сонгууль болж, “Садр хөдөлгөөн” хамгийн олон суудал авсан ч мөн л олонхын бүлэгтэй Засгийн газар байгуулж чадаагүй юм.

Эх сурвалжаас харахад Иракийн нөхцөл байдлын донсолгоог санаачлагч нь АНУ юм. 2003 онд АНУ Иракийн дайныг эхлүүлсэн бол дайны дараа "Америк маягийн ардчилал"-ыг хүчээр бий болгосон. Бараг 20 гаруй жил хэрэгжүүлсэн "ардчилсан өөрчлөлт" гэгч нь эцэст нь Иракийг сүйрүүлж орхижээ.

Эдийн засгийн хувьд дайн, мөргөлдөөн нь Иракийн эдийн засагт хэмжээлшгүй их хохирол учруулсан. Тоо баримтаас харахад, 1990 онд Иракийн нэг хүнд ногдох ДНБ 10 мянга 356 ам. доллар байсан бол 2020 онд ердөө 4157 ам. доллар болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Иракийн ард түмэн Засгийн газар эмхлэн байгуулах ажил хойшлогдсоор байгаад дургүйцэн, мөн ажилгүйдлийн түвшин өндөр, амьдрал хүндрэлтэй байгаагийн улмаас олон удаа гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийсэн гэж шинжээч үзэж байна.

Аюулгүй байдлын хувьд, Иракийн дотоодын улс төрийн замбараагүй байдал, терроризм хурдтай даамжрахын хэрээр, Иракийн ард түмэн дахин шууд хохирогч болжээ. 2003-2021 оны хооронд жил бүр дунджаар 3400 орчим террорист халдлага гарч, удаа болгоны халдлагын хэргээр дунджаар дөрвөн гэмгүй эгэл иргэд амиа алдаж байна гэж Иракийн дайны үеийн иргэний нас баралтын статистикийн цахим хуудсанд мэдээлжээ.

Хорин жил өнгөрлөө. Ойрх Дорнодод нэг сая орчим гэмгүй амь нас "Америк маягийн ардчилал"-ын нурангин дор дарагджээ. Олон улсын хамтын нийгэмлэг АНУ-ын Ойрх Дорнодод үйлдсэн гэмт хэргүүдийг нухацтай тооцож, хохирогчдод шударга ёсыг буцаан өгөх ёстой.