Япон улс батлан хамгаалахын төсвөө нэмжээ
2022-09-01 11:01:33
Share
Share this with Close
youtube WeChat

Японы батлан хамгаалахын ирэх жилийн төсөв 5 их наяд 594 тэрбум 700 сая иенд буюу 278 тэрбум 400 сая юаньд хүрсэн нь түүхэн дээд амжилт болов. Тус улсын сангийн яамны 2023 оны төсвийн мэдээлэлд энэ  тухай дурджээ. Японы сангийн яам ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг наймдугаар сарын 31-нд зарласан юм.  

Японы хэвлэлийн мэдээлснээр, Батлан хамгаалах яам нь Засгийн газартаа төсвийн саналаа хүргүүлэхдээ 2022 оны санхүүгийн жилийнхээс 3.6 хувиар нэмүү зардал нэхсэн бөгөөд үүнд их хэмжээний тодорхойгүй зардал тусгагдсан гэж үзэхээр байна. Тухайлбал, дайсагнагч талын пуужингийн тусгалын хамрах цар хүрээнээс гадуур дайралт явуулах буюу тус орны ерөнхий сайд Фумио Кишидагийн дурдсан “Сэргийлэн хамгаалалтын бүсийн гадна хариу цохилт өгөх хүчин чадамж”-ийг дээшлүүлэх нь Батлан хамгаалах яамны ажлын тэргүүлэх чиглэл болжээ.

Д.Хүчитбаатар