Африкийн талаарх Хятадын санаачлагыг НҮБ баталлаа
2022-09-01 16:37:54
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 31-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, Африкийн орнуудын чадавхийг дэмжих чиглэлээрх Хятад улсын боловсруулсан санаачлагыг санал нэгтэй баталлаа. Энэ бол Африкийн асуудлаар Аюугүйн зөвлөл анх удаа анхаарал хандуулж байгаа хэрэг бөгөөд тус зөвлөлийг ээлжлэн даргалдаг орнуудаас Хятад улс өөрийн ээлжин дээрээ ажиллах бүртээ буюу гурван удаагийн чармайлтаар энэхүү бичиг баримтыг боловсруулан танилцуулсан юм. 

Мэдэгдэл нь наймдугаар сарын 8-нд Хятад улсын санаачлан хуралдуулсан “Африкийн энх тайван ба аюулгүй байдал: Хүчин чадамжийн байгуулалтыг нэмэгдүүлж, өнө бат энх тайвныг биелүүлье” сэдэвт Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлгийн үндсэн дээр Африкийн чадавхийг бэхжүүлэх тухай системтэй санал санаачилга дэвшүүлснийг дэмжиж Африкийн орнуудын анхаарал хандуулж буй зарим асуудлыг зохицуулах тухай маш тодорхой санал зөвлөгөөг тусгасан байна. Түүнчлэн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энхийг дэмжих, эдийн засгийн хөгжлийг ахиулах талаар Африкийн орнууд болон Африкийн холбооноос гаргасан бүтээлч хүчин чармайлтыг сайшааж, Африкийн орнуудын бие даасан бүрэн эрхийг хүндэтгэх ёстойг онцолжээ.

Д.Хүчитбаатар