Америкийн "назгай бодлого" сөрөг үр дагавар авчирлаа
2022-09-02 16:05:06
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны хоёрдугаар сараас хойш Америкийн муж улсууд цар тахлын эсрэг арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэр гаргаж, улмаар сүүлийн өдрүүдэд АНУ-ын цагаан ордны цар тахлын эсрэг ажлын багаас, "Америкийн  засгийн газар PCR шинжилгээ, эмчилгээ, вакцинжуулах төлбөрийг иргэдийн өмнөөс төлөхөө зогсоох болно" гэж мэдэгджээ.  Америк, Их Британийн мэдээллийн хэрэгслүүд, судалгааны төвүүд Америкийн энэхүү “назгай бодлогын” сөрөг үр дагаварт анхаарлаа хандуулжээ. 

"Америкт одоо ч гэсэн өдөрт 500 хүн ковидоор амиа алдаж байна. Өөрөөр хэлбэл, Америкт долоо хоног бүр  энэ тахлаар  нас барж буй хүмүүсийн тоо "9.11" нас баралтаас ч илүү байна гэсэн үг" гэж Америкийн нэрт  хөтлөгч Мехди Хасан саяхан ТВ-ийн тойм нэвтрүүлэгтээ текст хадаж Twitter  дээрээ нийтэлсэн байна.

Их Британийн "Guardian" сайт наймдугаар сарын 30-нд өгүүлэл нийтэлж, Америкийн цар тахлын эсрэг бодлого суларсан нь дархлаа тааруухан эмзэг бүлгийн хүмүүст маш хүнд тусаж байгаа бөгөөд өндөр настнууд, хүүхдүүд хохирч  байна гэжээ.