Хятад улс эрүүл тогтвортой хөгжлийг дэмжинэ
2022-09-02 21:31:33
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 9-р сарын 2-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Үйлчилгээ худалдааны яармагийн ач холбогдлын талаар хэлэхдээ, энэхүү яармаг нь дэлхийн үйлчилгээ худалдааны салбар дахь хамрах хүрээгээр хамгийн том, ерөнхийлсэн чанартай үзэсгэлэн байж, дэлхийн бусад улс орнуудад Хятад улстай худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах боломжийг нээснээрээ онцлог юм. Хятад улс талуудтай хамтран ажиллаж, үйлчилгээ худалдааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг 8-р сарын 31-ээс 9-р сарын 1 -ийг хүртэл Бээжинд зохиогдсон юм.