Хятадын ачаа тээврийн логистик хэвийн ажиллаж байна
2022-09-04 15:33:26
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 3-ны байдлаар Хятадын ачаа тээврийн логистик хэвийн цэгцтэй ажиллаж, хяналтад байгаа боомтуудын чингэлэг нэвтрүүлсэн хэмжээ өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөнийг сүүлийн үеийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Төрийн зөвлөлийн логистикийг баталгаажуулах ажлын хэсгийн гаргасан тоо баримтаас үзвэл, 9-р сарын 3-ны өдөр, Хятадын төмөр замын ачаа тээвэр өндөр түвшинд ажиллаж, 10 сая 558 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь үндсэндээ өмнөх сарынхтай ижил байна. Хурдны авто замаар нийт 7 сая 32.5 мянган ачааны машин дамжин өнгөрсөн нь өмнөх сарынхаас 7.73 хувиар буурав. Хяналтын боомтууд 28.29 сая тонн ачаа нэвтрүүлсэн нь өмнөх сараас 5 хувиар буурсан ч зорилтот үүргээ биелүүлсэн байна. Иргэний агаарын тээврийн хувьд нийт 740 ачааны нислэг үйлдсэн нь өмнөх сараас 6.6 хувиар буурсан. Шуудангийн түргэн илгээмжийн хэмжээ 315 сая ширхэг байж, өмнөх сарынхаас 1.6 хувиар буурсан байна.