Нарны энергийг ашиглах том оврын дрон анхны нислэгээ хийлээ
2022-09-04 14:02:04
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 3-нд Хятадын Сансрын аж үйлдвэрийн корпорацын Нисэх онгоцны дизайн судалгааны нэгдүгээр хүрээлэнгийн судлан бүтээсэн “Сугар 50” нарны энергийг ашиглах том оврын дрон Шааньши мужид анхны нислэгээ амжилттай хийжээ. “Сугар 50” нарны энергийн том оврын дрон 17 цаг 50 минутад хөөрч, агаарт 26 минут нисэн 18 цаг 16 минутад газардсан байна.

“Сугар 50” нарны энергийг ашиглах том оврын дрон бол Хятадын Сансрын аж үйлдвэрийн корпорацын судлан бүтээсэн том далавчтай, өндөр огторгуйгаар удаавтар хурдаар нисэх анхны дрон болно. Мөн нарны энергиэр цорын ганц хөдөлгөх хүч болгосон том оврын дрон болно.

Энэ нисэлэг нь нарны энергийг ашиглах дроны хөгжилд бат бэх суурь тавьж, Хятадын шинэ эрчим хүчний салбар, нийлмэл материал, нислэгийн хяналт удирдлага зэрэг салбарын зангилаа техникийн хөгжлийг дэмжих болно. Мөн Хятадын ойр сансрын орон зай, алс далайн аялал зэрэг салбарт үүрэг гүйцэтгэх хүчийг дээшлүүлэх болно.