Дашингийн олон улсын нисэх онгоцны буудал бараа тээврийн нислэгээ сэргээж байна
2022-09-04 16:59:49
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн Дашингийн олон улсын нисэх онгоцны буудал олон улсын бараа тээврийн нислэгээ сэргээж, ирэх оноос нислэгээ бүх талаар сэргээхээр байгааг сурвалжлагч 3-ны өдөр 2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагаас мэдээлсэн байна.
Эх сурвалжаас үзвэл, одоо Дашингийни олон улсын нисэх онгоцны буудал талуудтай олон улсын бараа тээврийн нислэгээ сэргээж агаарын тээврийн логистикийн үйлчилгээний системээ боловсронгуй болгож байна.
Дашингийн онгоцны буудлын удирдлагын комиссын холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, Дашингийн онгоцны буудлын бараа тээврийн бүс жилд 2 сая тонн бараа тээвэрлэж болох бөгөөд алсдаа 4 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай юм. Мөн 24 ачааны онгоц зогсох зогсоолтой юм байна.