БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
2022-09-04 13:01:26
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны есдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхана.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-д бараалхана.

Ли Жаньшу мөн ОХУ-ын Төрийн Думийн дарга Вячеслав Викторович Володин, Балбын төлөөлөгчдийн танхимын дарга Агни Прасад Сапкота, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-гийн урилгаар дээрх дөрвөн оронд айлчилж, Дорнын эдийн засгийн форумд оролцох болно.