NSA бол дэлхийн хамгийн том хакер болно
2022-09-05 23:20:47
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ дэлхийн хамгийн том хакер хэн бэ? 9-р сарын 5-нд Хятадын компьютерын вирусийн эсрэг яаралтай тусламжийн үндэсний төв болон 360 компани тус тус Баруун хойдын аж үйлдвэрийн их сургууль хакерт өртсөн тухай шалгалтын тайланг нийтэлж, хэн хамгийн том хакер болохыг дахин нэг удаа нотоллоо.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн харьяа Тусгай халдлагын үйл ажиллагааны алба тусгай зориулалтын 41 багаж хэрэгсэл хэрэглэж, Хятадын Баруун хойдын аж үйлдвэрийн их сургуулийн сүлжээг мянга гаруй удаа хакердаж, техникийн тоо баримтыг нь хулгайлсныг шалгалтын тайланд тэмдэглэжээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн харьяа Тусгай халдлагын үйл ажиллагааны алба олон жилийн турш Хятад улсын олон тэргүүний аж ахуйн нэгж, захиргаа, их сургууль, эм эмнэлэг, судалгааны байгууллагын дотоодын сүлжээг хакердаж, холбогдох тоног төхөөрөмжийг хяналтдаа авч, олон GB-гийн тоо баримтыг хулгайлсныг шалгалт нотолжээ. Мөн үүний зэрэгцээ Хятадын гар утас хэрэглэгчдийг нууцаар чагнаж, мессежийг хууль бусаар уншиж, байрлалыг нь тогтоож ирсэн юм.

Энэ хоёр тайланд харуулсан гэрч маш тодорхой бөгөөд бүрэн бүтэн байлаа. АНУ-аас 13 хакерууд шууд кибер халдлага хийсэн байна, тэд АНУ-ын цахилгаан холбооны оператортай 60 гаруй гэрээ, 170 гаруй цахим баримт бичиг байгуулсан байдаг. Эдгээр гэрч баримт нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн кибер халдлага хйисэн балмад үйлдлийг дэлхий дахинд харуулж, АНУ-ын засгийн газрын том цар хэмжээний, эрээ цээргүйгээр кибер халдлага хийж нууцыг хулгайлдаг үйлдлийг гэрчилж, АНУ-ын засгийн газрын хохирогчоор өөрийгөө овоглодог үнэн төрхийг илчилсэн байна.

Худал зүйл үнэн болдоггүй гэдгээр амь эрт  “PRISM” хөтөлбөрийн нууцыг дэлгэсэн Эдвард Сноуден даруй АНУ-ын засгийн газар иргэдийнхээ утас, интернетээр холбоо барихыг өргөн хүрээнд чагнаж байсан ба Хятадын Хуавий компанийн сервер, уг компанийн өндөр албан тушаалтныг утсыг чагнаж байсныг илчилсэн юм. 2020 онд Хятадын холбогдох байгууллага 42 сая хортой програмын илрүүлж байсны 53 хувь нь АНУ-аас гаралтай байсан юм. Эдгээр нь Хятад улс бол АНУ-ын кибер халдлагын хамгийн ноцтой хохирогч гэдгийг харуулж байна.

Хятад улс гэлтгүй АНУ-ын хакерууд дэлхийн өнцөг булан бүрийг, өөрийн холбоотноо ч орхисонгүй хакердаж байжээ. Ноднингийн 6-р сард Данийн радио компани тусгай нэвтрүүлэг бэлдэж, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг Данийн тагнуулын байгууллагаар дамжин Данийн интернетийн сүлжээнд холбогдон тоо баримтыг нь авч, Ангела Меркель зэрэг Европын олон орны засгийн газрын тэргүүн нарт хяналт тавьж байсан тухай мэдээлжээ. Германы долоо хоног тутмын Der Spiegel сэтгүүл мэдээлэхдээ, Германы 500 сая утас, интернетийн тоо баримтыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг хулгайлсан гэжээ. Францын Le Monde сонин мэдээлэхдээ, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг Францад 70 сая утсыг чагнаж байсан гэжээ. Гэрч баримтыг дэлгэвэл дэлгэж л болох юм байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг бол энэ дэлхийн хамгийн том хакер юм.