Оросын арми хөлсний цэргүүдэд цохилт өгчээ
2022-09-05 11:07:41
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын арми Донецк муж дахь гадаадын хөлсний цэргүүдийн байрлаж буй цэгт цохилт өгсөнөө зарласан бол Украины арми Бахмут зэрэг олон газар дахь  Оросын армийн дайралтыг няцаасан гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб хариу мэдэгджээ. 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков  энэ сарын 4-нд мэдэгдэхдээ, Оросын Агаарын хүчин өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглан Донецк муж дахь гадаадын хөлсний цэргүүдийн байршиж буй цэгт цохилт өгсөн. Николаев-Кривой Рог чиглэлд Оросын агаарын хүчин, пуужингийн батальон Украины арми руу довтолж, тус улсын агаарын цэргийн Су-25 сөнөөгч онгоцыг Николаев бүсэд устгасан бөгөөд Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг сөнөөж, АНУ-д үйлдвэрлэсэн цацрагийн эсрэг пуужинг  устгажээ. 

Мөн  өдөр Оросын арми Украины олон газар агаараас цохилт өгсөн бөгөөд танк, миномётоор Украины дэд бүтцэд цохилт өгсөн гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгджээ.