Чилийн шинэ үндсэн хууль батлагдсангүй
2022-09-05 14:12:12
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 4-нд явагдсан Чилийн шинэ үндсэн хуулийн  өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал хураалтын тооллогын үр дүн нь мөн оройноо тодорч, сонгогчдын 61.9 хувь нь  шинэ үндсэн хуулийг эсэрүүцсэн бол 38.1 хувь нь дэмжжээ. Эцсийн үр дүн хараахан албан ёсоор нийтлэгдээгүй боловч саналын тоо маш их зөрүүтэй байгаа нь Чилийн шинэ үндсэн хууль батлагдахгүй, харин одоогийн үндсэн хуулийг цаашид  үргэлжлүүлэн хэрэглэхээс өөр шийдэлгүй болгов бололтой.

Чили улс даяар сонгуулийн 38 мянга гаруй цэг нээлттэй ажиллаж, нэрээ бүртгүүлсэн 15.1 сая шахам сонгогч бүх нийтийн санал хураалтад оролцжээ. Чилийн нутаг дэвсгэрээс гадна Чилиэс гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд санал хураалтын 286 цэг гаргаж, Чилийн иргэдийн саналыг цуглуулжээ. Чили улсын ерөнхийлөгч Габриел Борич мөн өдөр Пунта Арена хотод саналаа өгсөнийхөө дараа “Есдүгээр сарын 4-ний энэ өдөр улс орны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно” гэж хэлжээ.

2020 оны 10-р сард Чили улс бүх нийтийн санал хураалт явуулж, иргэдийн 80 шахам хувь нь үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн бөгөөд ард иргэдийн сонгосон “Хууль тогтоох хурал”-д шинэ үндсэн хуулийг боловсруулах эрхийг олгожээ. 2022 оны долдугаар сарын 4-нд “Хууль тогтоох хурал”-ынхан ерөнхийлөгч Габриел Боричт 1980 онд Пиночетын үед тогтоож, 1981 оноос хэрэгжиж эхэлсэн одоогийн үндсэн хуулийг орлуулах шинэ үндсэн хуулийн төслийг өргөн барьсан юм.





\Уртнасан.\