Сычуаньд газар хөдлөв
2022-09-05 14:52:33
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 5-ны 12 цаг 52 минутад Хятад улсын Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Чичирхийллийн голомт 16 км-ын гүнд байв. Мэдэгдэл хүлээн авсны дараа, Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгаас аврах удирдлагын алба, Онцгой байдлын яам зэрэг газраас үндэсний гуравдугаар зэрэглэлийн арга хэмжээг хэрэгжүүлж, Гамшгийг бууруулах үндэсний хороо, Онцгой байдлын яам гамшгаас авран туслах үндэсний дөрөвдүгээр зэрэглэлийн арга хэмжээг төлөвлөж эхлэв. Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгаас аврах удирдлагын албанаас томилогдсон ажлын хэсэг гамшгийн голомтод ажиллаж,  авран туслах ажлыг зохицуулж байна. Мөн Үндэсний гал командын ерөнхий газрын аврах ангийнхныг ч гамшгийн бүс рүү илгээжээ.




\Уртнасан.\