Борис Жонсон сүүлчийн илтгэлээ тавьжээ
2022-09-06 15:23:35
Share
Share this with Close
youtube WeChat

Удахгүй тушаалаасаа буух Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-нд Төрийн ордонд сүүлчийн удаа илтгэл тавьжээ. Дараа нь тэрбээр Лиз Трассын хамтаар Шотландад очиж, Их Британийн хатан хаан Елизабета II-т бараалхан Ерөнхий сайдын эрх мэдлээ шилжүүлэх юм.

Ингэснээр Лиз Трасс нь хатан хааны албан ёсны томилолтыг хүлээн авч, шинэ Ерөнхий сайд болох аж.

Есдүгээр сарын 5-нд Их Британийн эрх баригч консерватив намын даргын сонгуулийн дүн тодров. Лиз Трасс сангийн сайд асан Риши Сунакийг ялж, Их Британийн консерватив намын шинэ тэргүүн болсон байна.






/Уртнасан/