Хятадын буухиа шуудангийн хөгжлийн индекс өсөв
2022-09-06 10:43:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний шуудангийн вэб сайт 2022 оны наймдугаар сарын буухиа шуудангийн хөгжлийн индексийг есдүгээр сарын 5-нд нийтлэв. Наймдугаар сард Хятадын буухиа шуудангийн хөгжлийн индекс 311 оноотой гарсан нь долдугаар сарынхаас 12.9 хувиар нэмэгджээ.

Эдгээрийн дотор хөгжлийн цар хүрээний индекс, хөгжлийн чадавхийн индекс тус тус 362.6, 200.8 байсан нь долдугаар сарынхаас 4.7, 6.2 хувиар дээшилж, үйлчилгээний чанарын индекс 450.8 байсан нь долдугаар сарынхаас 33.9 хувиар өсөж, хөгжлийн чиг хандлагын индекс 67.6 байсан нь 1.8 хувиар буурчээ. Тухайн салбарын ерөнхий үйл ажиллагаа тогтвортой, сэргэх чиг хандлагатай байна.






/Уртнасан/