Нийт орлого анх удаагаа их наяд доллар болов
2022-09-06 15:18:22
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн нийт орлого 2022 онд анх удаагаа их наяд долларын түвшинд хүрсэн тухай Хятадын аж ахуйн нэгжийн холбооноос энэ сарын 6-нд нийтэлсэн тайланд дурджээ. Тус холбоо энэ жагсаалтыг 21 дэх удаагаа олон нийтэд танилцуулж байгаа нь энэ юм.


2022 онд Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжүүд харьцангуй өндөр өсөлттэй байж, үйл ажиллагааны нийт орлого 102 их наяд 480 тэрбум юаньд хүрч, анх удаагаа нэг их наяд юанийн босгыг давж, өмнөх оныхоос 12 триллион 650 тэрбум юанаар буюу 14.08 хувиар нэмэгдсэн байна. Нийт хөрөнгийн хэмжээ 372.53 их наяд юань болж, өмнөх оныхоос 28.95 их наяд юань буюу 8.43 хувиар өссөн байна. Мөн босго шалгаруулалтыг 20 жил дараалан ахиулсан бөгөөд энэ жил эхний 500-д орох босго оноог дээшлүүлээд 44 тэрбум 625 сая юань болгож, өмнөх оныхоос 5 тэрбум 389 сая юань буюу 13,74 хувиар нэмсэн байна.


Шилдэг 500 аж ахуйн нэгжийн дотор 100 тэрбумын зэрэглэлийн аж ахуйн нэгжүүд хурдтай өргөжин тэлж, их наяд зэрэглэлийн аж ахуйн нэгжийн тоо анх удаа 10-ыг давлаа. 2022 оны Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн дотор 100 тэрбум юаниас давсан орлоготой аж ахуйн нэгжийн тоо нэмэгдээд 244 болж, 50 орчим хувийг эзэлсэн ба шинээр 22 аж ахуйн нэгж нэмэгдэв. 12 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого 1 их наяд юаниас давсан байна.