Хятадын төмөр замын ачаа эргэлт сайн байна
2022-09-06 09:51:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ачаа тээврийн ложистик хэвийн шаргуу ажиллаж, Хятадын хурдны замаар 7 сая 307 мянган хүнд даацын машин нэвтэрсэн нь өмнөх сарынхаас 14,58 хувиар өссөн үзүүлэлт хэмээн энэ сарын 5-нд албаны хүмүүс мэдээллээ.


Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн баталгааны ажлын албаны тоо баримтад харуулснаар, мөн өдөр үндэсний төмөр замын ачаа тээвэр өндөр түвшинд ажиллаж, 11 сая 250 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 1.37 хувиар нэмэгджээ. Хятад улсын хэмжээнд 7,307,300 ачааны машин хурдны замаар зорчсон нь мөн өмнөх сарынхаас 14.58 хувиар өссөн байна.

Хяналтад хамрагдсан боомтоор 27,448 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сараас 11,4 хувиар өсөж, чингэлэг тээвэрлэх хүчин чадал 502,000 TEU-д хүрч, 5,2 хувиар өссөн байна. Иргэний агаарын тээврийн 484 удаагийн нислэгийг баталгаажуулжээ /Олон улсын ачааны 329 нислэг, дотоодын ачааны 155 нислэг/. Буухиа шуудангаар явуулсан  илгээмжийн хэмжээ бараг 338 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 7.0 хувиар нэмэгдэж, хүргэлтийн хэмжээ 326 сая орчим ширхэг болж, 0.9 хувиар өсчээ.