Их Британийн шинэ Ерөнхий сайд Трасс тангараг өргөж үг хэлэв
2022-09-07 09:48:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 6-нд Их Британийн шинэ Ерөнхий сайд Элизабет Трасс Даунинг гудамжин дахь Ерөнхий сайдын ордны гадаа шинэ албан тушаалынхаа тангаргийг өргөж үг хэллээ.


Трасс Татварын бууралт болон өөрчлөлтөөр дамжуулан эдийн засгийг хөгжүүлэх зоримог төлөвлөгөө боловсруулж, татварыг бууруулах замаар ажлын орлогыг дэмжиж, бизнест тулгуурласан өсөлт болон хөрөнгө оруулалтыг ахиулна гэжээ.

Тэрээр онцлохдоо "Энэ долоо хоногт эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн айл өрхүүдэд учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх арга хэмжээ авч, Их Британийн ирээдүйн эрчим хүчний хангамжийг баталгаажуулна" гэв. Эцэст нь тэрээр хэлэхдээ, Засгийн газар эрүүл мэндийн үйлчилгээний салбарын асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээх болно гэжээ.

Мөн өдрийн өглөө 47 настай Трассыг Шотландын Балморал шилтгээнд Их Британийн Хатан хаан Элизабет-II албан ёсоор томилсноор, Их Британийн 56 дахь Ерөнхий сайд болсон бөгөөд Их Британийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд ажээ.