АНУ-ын дундаж наслалт буурчээ
2022-09-07 10:20:11
Share
Share this with Close
youtube WeChat


2021 онд АНУ-ын дундаж наслалт хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ жилийнх өмнөх онтой харьцуулахад бараг нэг жилээр буурч, үндсэндээ дээрх хугацаанд нийт 2.7 жилээр буурсан байна гэж АНУ-ын халдварт өвчний хянах болон урьдчилан сэргийлэх төвийн харъяа байгууллагаас саяхан гаргасан тайланд дурджээ.


Энэ нь АНУ-ын дундаж наслалт сүүлийн 100 жилд хоёр жилээр буурсан хамгийн том үзүүлэлт юм хэмээн Америкийн хэвлэлүүд онцолж байна.  Нэг талаас, АНУ-ын дундаж наслалт тасралтгүй буурч байгаа нь цар тахалтай холбоотой бол, нөгөө талаас АНУ-ын засгийн газар цар тахалтай дорвитой тэмцээгүй, мөн нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны тэгш бус байдал болон нөөцийн тэгш бус хуваарилалт зэрэг үзэгдлийг сөрөг үр дагавар байж, Америкийн нийгэмд удаан хугацаагаар оршсон архаг өвчнийг илчилсэн хэрэг боллоо.

2021 онд АНУ-ын дундаж наслалтыг бууруулсан гол шалтгаан нь цар тахал гэж уг тайланд үзсэн байна.