Дорнын эдийн засгийн форумын долоо дахь хуралдаан эхлэв
2022-09-07 16:17:48
Share
Share this with Close
youtube WeChat


Орон нутгийн цагаар есдүгээр сарын 7-ны үдээс хойш Дорнын эдийн засгийн форумын долоо дахь хуралдаан ОХУ-ын Алс дорнодын холбооны их сургуульд эхэллээ.

Форумд 67 улс орон болон бүс нутгийн 5000 орчим төлөөлөгч оролцсоны дотор Оросын 700 орчим, мөн гадаадын 27 компанийн удирдагчид оролцов. Энэ удаагийн форумыг “Олон туйлт ертөнц рүү” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд форумын хүрээнд нийтдээ 90 гаруй удаагийн арга хэмжээ зохион байгуулах ажээ.

2015 оны тавдугаар сарын 19-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлигт гарын үсэг зурж, жил бүр Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форумыг зохион байгуулж, Оросын Алс дорнодын бүсийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, Ази Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг шаардсан байна.