НҮБ-ын дүрмийг хүндэтгэж байж л бусдад хүндлэгдэнэ
2022-09-08 15:19:47
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 7-нд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы дарга Абдулла Шахид үүрэгт ажлаа өгөхөөс өмнө сүүлийн удаа хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрээр ХТРТ-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, "НҮБ-ын Ерөнхий ассамблей бол үгүйсгэж, орлуулж болшгүй чухал байгууллага бөгөөд НҮБ-ын дүрмийг хүндэтгэж байж л бусдаас хүндлэл хүлээнэ" гэжээ.

Тэрээр “НҮБ-ын Ерөнхйи ассамблейн 76-р чуулганы хугацаанд 300 гаруй тогтоолын төсөл, 129 тогтоолоор гишүүн орнуудтай хамтран ажиллаж, өндөр дээд түвшний 15 удаагийн хурал чуулган зохион байгуулсан. Энэ хугацаанд олон талт үзэл маш том сорилттой тулгарч, уян хатан чанараа харуулсаар ирсэн юм” гэв.

Д.Хүчитбаатар