Шинэчлэлийг эхлүүлэгч Ши Жиньпиний түүх-Фүжөүгийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн нь
2022-09-09 18:46:56
Share
Share this with Close
youtube WeChat

1985 оны зургадугаар сард Ши Жиньпин Хэбэй мужийн жижиг хот Жэндинээс Хятадын зүүн өмнөд далай дагуух Фүжянь мужид очиж, нийт 17 жил ажилласан бөгөөд  Шямэнь, Ниндэ, мужийн төв Фүжөү болон тус мужийн намын хороо, засгийн газрын чухал албан тушаалд томилогдож байжээ. Фүжянь нь Хятад улсыг гадаадад нээлттэй болгоход манлайлсан газар учраас хөгжлийн боломж ихтэйн зэрэгцээ бэрхшээл асуудлууд ч багагүй төвлөрсөн газар юм. Фүжяньд ажиллах хугацаандаа Ши Жиньпин иргэдийн амьжиргааг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тогтолцооны шинэчлэлт хийх, гадаадад нээлттэй байлгах зэрэг  олон бүтээлч шинэчлэлтийг биечлэн удирджээ. Түүний санаачилсан “Дижитал Фүжянь” хэмээх төлөвлөгөө нь Хятад улсын жишиг байсан бөгөөд удирдан хэрэгжүүлсэн ойн өмчийн тогтолцооны шинэчлэл нь тухайн нутгийг “Ногоон эрдэнийн сан” болгож байсан түүхтэй. Ингээд Ши Жиньпиний Фүжяньд шинэчлэлт хийсэн түүхтэй танилцацгаая.  

Фүжөүгийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн нь

Тухайн үед Фүжөүгийн жилд 70 мянган тоннын хүчин чадалтай Шар айрагны үйлдвэр мужийнхаа хамгийн том, Хятадын арван том шар айргийн аж ахуйн нэгжийн нэг байсан бөгөөд татвар нь жилд хоёр оронтой тоогоор нэмэгдэж, Фүжөү мужийн шилдэг татвар төлөгч болсны зэрэгцээ жилд 40 сая юанийн татварыг төсөвт оруулж байсан түүхтэй. Фүжөү хотын намын даргаар ажиллаж байсан Ши Жиньпин үйлдвэрийн ажил байдалтай танилцсаныхаа дараа “Шар айрагны үйлдвэр өнгөн дээрээ хөгжин цэцэглэсэн дүртэй боловч үнэн хэрэгтээ ачаалал ихтэй, хямрал дагуулж байгаа. Ирэх гурван жилд үйлдвэрлэлийн цар хэмжээг нэмэгдүүлэхгүй юм бол зах зээлээс арчигдаж доройтолд орно. Эрх баригч давхаргыг шинэчлэх замаар л төрийн өмчит аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн дурджээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжид шинэчлэлт хийх шаардлагын тухай Ши Жиньпин аль эртнээс онцолж байсан юм.

Анх 1984 онд Ши Жиньпин Хэбэй мужийн Жэндин сянийн намын хорооны нарийн бичгийн даргын албатай байхдаа төрийн өмчит аж ахуйн нэгжид шинэчлэлт хийж, боловсон хүчин хэрэглэх механизмын төвөгтэй асуудлыг шийдвэрлэж, тахиа тэжээдэг тусгай өрхийн эзнийг тахиа үржүүлж, тахианы мах боловсруулах үйлдвэрийн даргаар томилон, өртэй  байсан үйлдвэрийг ашиг орлоготой болгож байсан туршлагатай.

Өнгөрсөн зууны 90-ээд оны үед хувийн хэвшлийн эдийн засгийг түшиглэсэн төрийн өмчийн бус эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалттай эдийн засаг Хятад улсад хөгжиж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлтийн чиг хандлага нь “Орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог байгуулах” явдал болж байлаа.

Хятадын Фүжянь мужийн төв Фүжөү хотын далайн үзэмж

1992 онд Фүжөү хотод гадаадын хөрөнгө оруулалттай 1800 компани байсан бөгөөд үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь тус хотын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн нийт хэмжээний гурваны нэгийг эзэлж байжээ. Үүний зэрэгцээ төрийн өмчит зарим аж ахуйн нэгжүүд нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнд хүчин мөхөстөж, арга мухардаж байв.

Фүжөүгийн шар айрагны үйлдвэр яг ийм нөхцөл байдалтай тулгарч байжээ.

Фүжөүгийн шар айрагны үйлдвэрийн дэд дарга Лянь Гүөчиний судалгаа нь Ши Жиньпиний магадлал үнэн болохыг нотолжээ. Эрхээ шилжүүлэхээс өмнө үйлдвэр нь банкнаас 50 сая юанийн зээл авч, өртэй ажиллаж байсан юм. Хуучин үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр 70 мянган тонн шар айраг боловсруулж байсан бөгөөд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах гэвэл зайлшгүй технологийн шинэчлэлт ихээр хийх шаардлагатай байлаа. Гэхдээ эдгээр нь үйлдвэрийн даацаас хэтрэх бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалтыг засгийн газар болон банкны зээлд түшиглэх боломжгүй, дээрээс нь угийн удирдах тогтолцоо, үйл ажиллагааны механизм ч доголдолтой байсан юм.

Уг асуудлыг сурвалжилсан сурвалжлагч Вэй Жангуань, “Алим ялзраагүй байсан ч муудаж эхэлснийг Ши Жиньпин маш тодорхой олж харж үнэллээ” гэж байв.

“Гадаадын хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжийг авч явж чадах болов уу”

“Ажилчдын аягыг хагалбал яана”гэх зэргээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар Фүжөү хотынхон туйлын их эргэлзээтэй байжээ.

Фүжөүгийн шар айрагны үйлдвэрийн хөгжлийн замнал нь хүмүүсийн эргэлзээг тайлсан юм. Үйлдвэрийн өмчийн эрхийг шилжүүлсэн аж ахуйн нэгж 200 сая юанийн хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэлт хийж, Хяналт шалгалтын дэвшилтэт иж бүрэн тоног төхөөрөмжийг оруулан, Нидерландын шар айргийн гурван мэргэжилтнийг үйлдвэртээ урин ажиллуулж, шар айраг исгэх, техникийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажлыг даалгажээ. 1997 он, өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний дөрөв дэх жилд энэ үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ 100 гаруй сая юаньд хүрч, орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог бүрдүүлсэн юм.

Ши Жиньпин үүнтэй холбоотойгоор туршлагаа дүгнэхдээ, гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглан шинэчлэх нь аж ахуйн нэгжүүдийн асуудлаа шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга юм. Аж ахуйн нэгжийн дуудах нэрийг л бодоод хөгжлийн ирээдүй, эдийн засгийн ашиг орлогыг эрэлхийлэхгүй байсан хуучин үзэл баримтлалаа орхих ёстой гэжээ.  

Ши Жиньпин Фүжөү хотноо ажиллахдаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас гадна хувьцааны тогтолцоо, төрийн өмч, хувийн хэвшлийг уялдуулан нэгтгэж, шинээр байгуулах зэрэг янз бүрийн шинэчлэл хийсэн юм. Тэрбээр, үйлдвэрлэлийн бүтцэд тохируулалт хийх нь Фүжөүгийн аж үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хурдацтай хөгжүүлэхийн үндсэн арга зам хэмээх заавар өгсөн бөгөөд түүний дэмжлэгтэйгээр хэдхэн жилийн хугацаанд төрийн өмчит гол аж ахуйн нэгжүүд орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог анх байгуулжээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлтийн талаар Ши Жиньпин “Шинэчлэлт хийх зоригтой байх хэрэгтэй. Үүрэг хариуцлагыг ухамсарлан, хүндрэл бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Зоригтой шинэчлэлт хийж, хүний хийж үзээгүйг хийх тэмүүлэл байх хэрэгтэй” гэж байлаа.