Путин: Украины үр тарианы ердөө 3% нь ядуу буурай орнуудад очдог
2022-09-10 15:07:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын бага хурал хийж, хүнсний асуудлыг авч хэлэлцсэн байна. Путин хэлсэн үгэндээ: Орос энэ жил нийтдээ 30 сая тонн үр тариа экспортлоод байна, хэрэв ургац хураалт элбэг байвал, ОХУ бас экспортоо нэмэгдүүлээд 50 сая тонн тэрчлэн түүнээс ч дээш хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна гэжээ. 

Путин бас онцлохдоо: Одоогийн байдлаар, Украинаас экспортолж буй үр тариа хөгжиж буй орнуудад бараг хүрч байгаагүй юм, үүнд эргэлзэх зүйл алга, Орос улсад энэ талаар баримт тэмдэглэл бий, Украины үр тарианы ердөө 3% нь ядуу буурай орнуудад очдог, энэ тоо хэмжээг эрхбиш нэмэгдүүлэх ёстой гэжээ. Путин бас хэлэхдээ: Орос Европын боомтуудад гацсан хэдэн зуун мянган тонн бордоог хөгжиж буй орнуудад үнэ төлбөргүй өгөхөөр төлөвлөж байна, эхлээд калийн бордоог үнэ төлбөргүй өгөх талаар бодож байна гэжээ.