Пакистан үерийн гамшигтай тэмцэж байгаа явдалд туслахыг уриалав
2022-09-10 14:59:01
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны гамшгаас хамгаалах үндэсний газраас есдүгээр сарын 9-нд гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр, Пакистанд 6-р сарын дунд үеэс орсон аадар борооны улмаас амиа алдагсдын тоо нэмэгдээд 1396-д хүрчээ. Орон нутгийн цагаар 9-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Пакистанд хоёр өдрийн айлчлал хийхээр очсон байна. Мөн өдөр Гутерриш болон Пакистаны Ерөнхий сайд Шабаз Шариф нар Ерөнхий сайдын ордонд уулзаж, тус улсын үерийн нөхцөл байдлын талаар ярилцаж, олон улсын түвшинд гамшгаас аврах, сэргээн босгох зэрэг ажлыг хамтдаа өрнүүлэхийг чухалчлан ярилцсан байна. 

Гутерриш хэлэхдээ, Пакистанд авран туслах болон сэргээн босгох ажил өрнүүлэхэд санхүүгийн томоохон дэмжлэг хэрэгтэй байна гэжээ. Пакистанд гамшигт нэрвэгдэгсдэд туслахын тулд чадах бүхнээ дайчлахыг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. 

Үүний зэрэгцээ Гутерриш Пакистаны Ерөнхий сайд Шабаз Шарифтай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ: Пакистан бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн орнуудын нэг юм, Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг эрс бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас гарах шаардлагатай байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм гэжээ.