2022 оны Намрын дунд сарын баярын телевиз үдэшлэг болно
2022-09-10 14:50:29
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 10-ны 20:00 цагт "Хятадын Төв Радио Телевизийн 2022 оны намрын дунд сарын баярын гала тоглолт" хуваарийн дагуу болж, дэлхийн хаа ч байсан бие биеэ санан дурссан намрын дунд сарын баярын үдэш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хятад хүмүүст баяр хөөртэй, тайван амгалан үдэшлэийг өргөн барих гэж байна. 

Энэ жил ХТРТ Жянсу мужийн Сүжөү хотын Жанжяган хотыг сар сонирхох хамгийн тохиромжтой газраар сонгосон байна, Күньчюй дуурийн ая хөгжмийн дагуу хөнгөн намуун дуулалдаж, ус мөрөн ихтэй нутгийн өвөрмөц онцлог бүхий "Сүжөү маягийн намрын дунд сарын баяр"-ын үдэшлэгийг толилуулах болно. 

Шинжлэх ухаан, технологийн үр дүнг эрэлхийлэх шинэлэг үзэл санааг баримталж, энэ жилийн намрын дунд сарын баярын тоглолт нь "санаа + урлаг + технологи" –йг уялдуулан түгээхэд анхаарлаа хандуулж, сэтгэл хөдлөлийн уран сайхны илэрхийлэл, гүн гүнзгий соёлын хуримтлал хийгээд уул усны уянгат үзэмжтэй хослуулж, Хятадын гайхалтай уламжлалт соёлын сэтгэл татам өвөрмөц байдлыг ухаалгаар харуулж, Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл, сэтгэлээсээ нэгдсэн хүч хийгээд бахархалыг дэлгэн харуулах болно.