Бусдын ачийг тусаар хариулна
2022-09-10 16:41:59
Share
Share this with Close
youtube WeChat

Зураг дээр байгаа энэ жаахан ойхыг Сү Минжуань гэдэг. 1983 онд Хятадын Аньхүй мужийн Жиньсай сяний жирийн тариачны гэрт төрж өссөн нэгэн. Энэ зургийг авахад тэрээр нэгдүгээр ангийн хүүхэд байв.  

"Сургуульд явмаар байна" нэртэй энэхүү фото зураг нь хүмүүсийн анхаарлыг ядуу бүс нутгийн сургуульд явж чадахгүй хүүхдүүдийн дээр төвлөрүүлж чадсан билээ. Сү Минжуань ч бусад хүүхдийн адил сургууль соёлоо орхилгүй, их сургуулиа дүүргэж ажлын гараагаа авч, тусалж дэмжсэн хүмүүсийн ачийг хариулах гэж хичээж явна.  

Их сургуульд сурч байхдаа тэрээр тэтгэлгийн мөнгөнөөсөө илүүчлэн ядуу хүүхдэд өгч, ажлын гараагаа эхлүүлсэн ч тэрээр энэ үйлдлээ ерөөс таслаагүй. Тэрээр одоо халамжийн ажилд идэвхтэй оролцон, мод тарих, хандив өгөх, ядуус туслах гээд чадах зүйлээ хийж явна. "Том алаг нүдтэй" бяцхан охин одоо өөрийнхөө үйлдлээрээ бусдад туслан, ачийг тусаар хариулж явна.