"9·11"-ний террорист халдлагын 21 жилийн ой тохиож байна
2022-09-11 14:38:51
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон "9·11"-ний террорист халдлагын 21 жилийн ой тохиож байна, энэ өдөр АНУ-ын хэд хэдэн хотод гашуудан дурсах арга хэмжээ зохион байгуулж байна.


“9·11”-ний террорист халдлага АНУ-ын “дэлхийн терроризмын эсрэг” гэгдэх том хөшгийг нээв. "Терроризмын эсрэг" тугийн дор АНУ-ын засгийн газар АНУ-ын талаас тодорхойлсон терроризмыг цэрэг дайны аргаар устгаж, Америк маягийн ардчиллыг хүчээр сурталчлахыг оролдож байна.


Сүүлийн 21 жилийн хугацаанд АНУ Афганистан, Ирак, Сири, Ливи зэрэг олон оронд дайн юм уу цэргийн ажиллагаа өрнүүлж, цэргийн мөргөлдөөн хийгээд эмх замбараагүй байдал үүсгэж, олон зуун мянган хүн их бууны галд өртөж, хэдэн арван сая дүрвэгсэд орох гэргүй болсон юм. "Терроризмын эсрэг" нэрийн дор АНУ үнэндээ өөрийн ноёрхлоо хэрэгжүүлж, бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа бодит байдал нь олон улс оронд тасралтгүй үймээн самуун болон зовлон зүдгүүрийг авчирсан юм.